Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг УДШ-ийн тамгын газарт шилжүүллээ
00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр /2022.08.25/ боллоо. Хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг Улсын дээд шүүхийн тамгын газарт шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацралыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.



