Нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулах хугацааг ирэх даваа гараг хүртэл сунгалаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Suragchid 9 sariin 1/suragch.jpg

ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг баталгаажуулах хугацааг энэ сарын 29-ны өдөр буюу ирэх даваа гарагийг 12:00 цаг хүртэл сунгалаа.

Дээрх хугацаанд эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах аж. Мөн өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.

Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулах юм.