Айлын гэрээс үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж зугтсан 20 настай эрэгтэйг илрүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Бичигтийн адаг гэх газарт айлд хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 57 настай эрэгтэй “Д”-ийн гэрээс 20 настай эрэгтэй “Т”-нь гэр ахуйн цахилгаан бараа, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.