Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргад дэмжлээ
Улс төрUBn teamУнших: 1 мин
10

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлж байгааг гишүүдийн дийлэнх дэмжсэнээр тэрбээр Төсвийн байнгын хорооны даргад дэмжигдлээ.



