Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЗГ: Зарим яамны дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ
00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэхээс гадна зарим яамны дэд сайдуудын томилгоог хэлэлцэх аж. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны дэд сайдаар томилохоор шийдвэрлэсэн.
Мөн ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг хуучин яамных нь дэд сайдаар томилохоор тохирсон байдаг.
Уг томилгоог өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


.webp)
.webp)