Гашуунсухайт боомтод ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүллээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:avto teevrin undesni tov/JU5A8324.jpg

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эрүүгийн зургийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтнуудын хэрэг. Тодруулбал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ.