ЗГ: А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томиллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/01/277610787_474405344477052_1682034120517771683_n.jpg

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяаг өнгөрсөн даваа гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Учир нь ҮХЦ-ийн шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон юм. Улмаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ий сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар нар чөлөөлөгдсөн.

Тэгвэл өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаас ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилсон байна.

Сануулахад, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормаа нь Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон билээ.