“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкны 181 тэрбумын өрөө төлөхгүй, шүүх хурлыг 7-8 удаа хойшлуулан шүүхэд саад учруулж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 6 сек
80
legacy:erel erdenebat/301606562_627526935615443_1723333222013167665_n.jpg

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бол Хөгжлийн банкнаас ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан, зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа зээлдэгчдийн нэг. Барьцаа хөрөнгө шаардалгүйгээр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд ийнхүү зээл авсан нь Хөгжлийн банкийг дампууруулах эрсдэлд оруулаад байсан цаг саяхан.

Тиймээс Хөгжлийн банкаас томоохон зээл авсан, зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа компани, ААН-үүдийг шүүхэд өгч, асуудлыг нь шүүхээр шийдвэрлүүлэхээ тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдсэн юм.

Энэ дагуу томоохон, хариуцлагагүй зээлдэгч нар өрөө төлөх нь төлж, шүүхийн хаалга татах нь татсаар байна.

Тэгвэл үүний нэг болох "Эрэл" компани. Тус компани нь 2013-2015 онуудад Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан бөгөөд ингэхдээ ирээдүйд олох ашигаасаа төлөх, мөнгөгүй данс барьцаалах, мөн газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл авсан. Тодруулбал,

2013 онд 39.887 тэрбум,

2014 онд 44.220 тэрбум,

2015 онд 25.642 тэрбум төгрөгийн зээл буюу нийт 109.7 тэрбум төгрөгийн зээл авсан.

legacy:statistik/Add a subheading-1.gif

Тус зээлүүд нь Хөгжлийн банкны эргэлзээтэй, анхаарал хандуулах зээлийн ангилалд багтсан төдийгүй, эргэн төлөлт нэг ч хийгдээгүй байна. Улмаар хүү алдангитайгаа 2022.08.24-ны байдлаар 181 тэрбумд хүрчээ.

legacy:post/7.1/Capture-4.JPG

Зээлийн хэмжээ, хүү 2022.08.24-ын байдлаар

Ийнхүү "Эрэл" компанийн зээлийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандаж, шүүх хурлыг товлосон ч "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь шүүх хурлыг 7-8 удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсаар байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Nad metiin xvn zeel avax gexeer ugduggvi ymar ni ingej ix xemjeegeer ni avdag bn aa Erdenebataa ter arga zalinaasaa zaaj uguucn

  • O
    Oyun

    Nad metiin xvn zeel avax gexeer ugduggvi ymar ni ingej ix xemjeegeer ni avdag bn aa Erdenebataa ter arga zalinaasaa zaaj uguucn

  • O
    Oyun

    Nad metiin xvn zeel avax gexeer ugduggvi ymar ni ingej ix xemjeegeer ni avdag bn aa Erdenebataa ter arga zalinaasaa zaaj uguucn

  • O
    Oyun

    Nad metiin xvn zeel avax gexeer ugduggvi ymar ni ingej ix xemjeegeer ni avdag bn aa Erdenebataa ter arga zalinaasaa zaaj uguucn

  • З
    Зочин

    Жонхуу гээд бас нөлөө бүхий хүн бн яагаад дийлэхгүй гэжүү хахууль авчихсан байхгүй юу илэрвэл бүгд баларна бүлэг нэр бүхий нөлөөтэй хүмүүс байгаа хэрэв АНам байсан бол өдийд цайруулчихсан байгаашүү Оюука харин гайгүй тэмцээд байгаашүл

  • Х
    Хн

    Ганц хүнийг барахгүй тэнэг царайлах ч гэж дээ бүтэлгүй гэдэг нь

  • З
    Зочин

    жинхэнэ увайгүй хулгайч бол Эрдэнэбат шүү

  • З
    Зочин

    чихийг нь огтол