“Намрын инээд“ хошин урлаг, хамтлаг, продакшны нэгдсэн шоу тоглолт болно

Бусад
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/7.1/302544582_4018684651588882_1687447000637901199_n.jpg

Монголын хошин урлаг болон хамтлаг продакшн, дуучид нийлэн "Намрын инээд" шоу тоглолт хийх гэж байна. Тоглолт энэ сарын 5,6-нд болох бөгөөд тоглолтын орлого хавдартайгаа тэмцэж буй хоёр залуу жүжигчдэд 100 хувь зориулагдах юм байна.

legacy:post/7.1/304100962_1530942540658373_3040051739336460743_n.jpg

Тоглолтод "Шинэ үе", "Маск", "Мөрөөдлийн театр", "Эмоци", "Аглуу энтертаймент", "Фантастик" продакшн оролцоно. Мөн урилгаар МУГЖ С.Жавхлан, СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оролцох юм байна.

Тасалбарыг TICKET.mn цахим хуудсаар захиалах боломжтой юм.