Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хулан агнаж, худалдан борлуулж байсан этгээдийг илрүүлжээ
00

Хулан агнасан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох нэг тооны хуланг агнаж, энэ оны есдүгээр сарын 02-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.



