Хууль бусаар гадаад паспорт гаргасан УБЕГ-ын улсын байцаагчийг саатуулжээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:ulsin burtgelin eronhii gazar/JU5A6274.jpg

Хууль бусаар гадаад паспорт гаргаж, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр УБЕГ-ын байцаагч нарыг шалгаж байна. Тодруулбал, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, нэгийг нь саатуулжээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа аж.

Учир нь тэд хууль бусаар гадаад паспорт гаргасан, гаргах зөвшөөрөл өгсөн, улмаар их хэмжээний авлига авсан байж болзошгүй байгаа аж.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭЭЭЭ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэг хулгайч хүүхэн дарга хоёр өдөрт нь гаргаж мөнгө хүүлдэг ш дээ танайхантай холбоотой байдаг гэсэн

  • М
    Мэндээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар шууд өдөрт нь гаргадаг ш дээ