Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Оросын дайныг дэмжсэн акц явуулж байна гэж намайг гүтгэсэн“
00

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль есдүгээр сарын 1-нд хүүхэд бүрийг Оросын далбаатай ирэхийг шаардсан гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийн талаар Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон "Хүүхэд бүрийг есдүгээр сарын 1-нд Оросын далбаа барина, далбаа бариагүй бол сургуулиас хөөнө гэх зэргээр Оросын дайныг дэмжих акц явуулж байна гэж намайг гүтгэсэн. Далбаа барьж, дайныг дэмжсэн зүйл болоогүй. Сургууль нээлтээ хэвийн хийсэн" гэв.



