АТГ: Иргэнээс хахууль нэхсэн гаалийн байцаагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:shuuh/1.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь өнгөрөгч долоо хоногт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн байна. Тухайлбал, “Б” нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн бараанд гаалийн хяналт, шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн “И”-с хахууль өгөхийг шаардсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.