Ч.Энх-Амгалан: Яамнаас баримт бичиг алдагдсан үеийн бичлэг камерт үлдээгүй

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:8 25/bssss.jpg

mpa.mn

Боловсролын бичиг баримт шалгах ажлын хэсгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Энх-Амгалан ахалж байгаа билээ.

Тэрбээр шалгалтын явцад зарим бичиг баримт алдагдсан асуудлаар тайлбар өглөө.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Энх-Амгалан:

"Нийт 59 мянган боловсролын бичиг баримтыг хянан шалгаж дууссан. Энэхүү шалгалтыг хийж байх явцад Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчын хоёр зөөврийн хард 3-4 боодол хяналт шалгалтай холбоотой материал алдагдсан. Энэ асуудлаар яамны камерын бичлэг шалгатал 3 хоногоос хэтэрсэн байгаа тул бичлэг устсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж ажлын хэсэг гарч ажиллаж байна" гэв.