Гаалийн ажилтан бааранд мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ

 Хууль эрх зүй
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:gaali/MPA_4700.jpg

Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 07-ны шөнө нэр бүхий 2 шөнийн цэнгээний газарт шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар тус цэнгээний газар үйлчлүүлж байсан иргэд болон ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүнээс мансууруулах бодис илэрчээ. Харин нэг иргэний биеэс мансууруулах бодис олдож хурааж авсан гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Мөн мансууруулах бодис хэрэглэсэн хоёр хүний нэг нь Гаалийн ерөнхий газрын ажилтан, улсын байцаагч байсан бөгөөд шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.