Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хорих 423 дугаар ангиас оргосон хоригдол Г.Сумьяабазарыг баривчилжээ
20

ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангиас 2022.08.08-ны өдөр оргосон оргодол Г.Сумьяабазарыг есдүгээр сарын 9-ний өдрийн 20:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрээс Цагдаагийн алба хаагчид баривчилсан байна.
Мөн тус хоригдолтой цуг оргосон А.Мөнхбатыг 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр дайчлан баривчилсан билээ.



