Ая зохиогч Б.Долгион бусдад хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:Saijruulsan tulsh/maxresdefault-18.jpg

Ая зохиогч Б.Долгион бусдад хутгалуулсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тэрбээр согтууруулах ундаа цуг хэрэглэсэн гэх 70 настай эрэгтэйд хутгалуулсан байна. Тухайн үед хохирогч болон хэрэг үйлдсэн этгээдийн согтуурлын зэрэг өндөр байсан аж. Одоогоор хэрэг үйлдсэн гэх 70 настай Б-г эрүүлжүүлэх байранд саатуулжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас бүртгэлжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.