“Хоёр ой 7 сартай хүүхдээ өргүүлнэ“ гэх зарыг шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/9.1/no-image copy.jpg
legacy:post/9.1/305865041_794769338338028_4448710621638026138_n.png

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын группт бага насны хүүхдээ өргүүлнэ гэх зар тавигджээ. Уг зарын доор иргэд авъя, өргөж авна гэх мэт сэтгэгдэл бичиж, дугаараа үлдээсэн байна.

Тухайн зар тавьсан эмэгтэй хүүхдийн ээж бөгөөд "Аав нь өөр эмэгтэй хүнтэй суугаад хаяад явсан. Тэжээж дийлэхгүй байгаа тул ийнхүү өргүүлмээр байна" гэжээ.

Уг мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад "Холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Шалгаж байна. Эргээд мэдээлнэ" хэмээлээ.