Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүгээ өсгө гэж жил ярьж байна, зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна
00

Ам.долларын ханш тогтмол өсөж Монголбанкны албан ханш 3260 төгрөг байгаа бол "найман шарга"-т 3430 төгрөгт хүрээд буй.
Энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар твиттертээ жиргэжээ. Тэрбээр, "Инфляц 15 хувь байхад бодлогын хүү 10 хувь байгаад байвал хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхолтой л байна. Иймд мөнгөний бодлогын хүүгээ инфляцын түвшинд аваачиж өсгөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг яг жил ярьж байна. Зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна." гэжээ.



