С.Бямбацогт: Шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрлэгчид шуурхай нийлүүлж эхэлснээр замын ажил төлөвлөгөөт хугацаандаа амжих боломж бүрдлээ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
80
legacy:Byambatsogt gishuun/byambatsogt.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Дарханы замын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хувьд сайдын ажил авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дарханы зам дээр 20 орчим километр зам хатуу хучилтай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болж байна. Ирэх сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл ирэх сарын 30-н гэхэд 2 урсгалтай 4 эгнээ замын нэг урсгал хоёр эгнээг нээж шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлнэ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Үүнээс шалтгаалан цементийн тасалдал хомстолоос үүссэн. Үүнийг шуурхай хугацаанд хангаж, нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниудтай ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болохыг хүссэн. Эдгээр компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээж авч цемент тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 тонн цемент авахад Дарханы замын төлөвлөгөөт эгнээг ашиглалтад оруулах боломжтой" гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/09/23

    овоо доо, ажил хийх зүтгэлтэй хүн бол хийж зохицуулж чадаж л таарна, жаахан ахиулсан ажлыг нь шүүмжлээд байх юм уг нь 20км ахихгүй дарханы зам там гэж шаагилдаад байж байх ёстой байсан юм болов уу тамын тогооны монгол зан гэдэг нь энэ үү

  • M
    mnbv2022/09/22

    Жинхэнэ попорч ....

  • M
    mnbv2022/09/22

    Жинхэнэ попорч ....

  • З
    Зочин2022/09/22

    Жинхэнэ попорч

  • Z
    zochin2022/09/22

    erguu mal uuruu khiichihsen yum shig

  • З
    ЗОЧИН2022/09/22

    шарандаа ажил хийж чаддадгаа харуулах хэрэгтэй.

  • З
    ЗОЧИН2022/09/22

    шарандаа ажил хийж чаддадгаа харуулах хэрэгтэй.

  • З
    ЗОЧИН2022/09/22

    шарандаа ажил хийж чаддадгаа харуулах хэрэгтэй.