Г.Занданшатар: Судалгаагаар хүүхдийн мөнгө авахгүй гэсэн иргэдийн тоо өсөж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:Zandanshatar/MPA PHOTO 9-3329.jpg

Өнөөдрийн байдлаар бүх хүүхэд төрөөс өгч буй хүүхдийн мөнгийг авч буй. Харин сүүлийн өдрүүдэд бүх хүүхдүүдэд бус, зорилтот бүлэгт өгнө гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөний асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Цар тахлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Одоо харин үүнийг эргэж харах шаардлагатай. Хүүхдийн тоо өсч байгаа болон бусад шалтгаанаас үүдэн хүүхдийн мөнгөнд 1,5 их наяд төгрөгийг олгож байна. Энэ мөнгө бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үр ашигтай зарцуулахад маш их чухал мөнгө.

Иймд МҮХАҮТ-аас судалгаа хийсэн. Судалгаагаар "Хүүхдийн мөнгө авах шаардлагагүй, хүүхдийн мөнгө авмааргүй байна" гэсэн бизнес эрхлэгчдийн тоо өсч байгаа талаарх дүн гарсан. Тиймээс энэ жилийн төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Үүнийг олон нийтэд зөв ойлгуулж, манай танхимынхан ажил эрхлэгчдийн холбооноос зөв ухуулга хийх хэрэгтэй" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн4 жил өмнө

    Удахгүй ард түмэн намайг насан туршдаа гишүүн болгоно гэсэн гэж яриад явахаас сийхгүй гар байна. Ард түмний нэр барьж худал хэлнэ гэдэг эрүүгийнэ гэмт хэрэг шүү дээ. Ард түмний санал асуулга явуулж байж ард түмэн ингэж шийдэж байна гэдэг юм. Ард түмэн тэгж байна ингэж байна гээд луйвар хулгай хийгээд явж болохгүй дээ. Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу?

  • З
    Зочин4 жил өмнө

    Хэ хэ төрийн нэр бариад ичихгүй нүүрний хувиралгүй ярина гэж энийг л хэлэх байх даа судалгаа энэ тэр бол сүүлдээ улс төрчдийнх болж хувирсан биз

  • З
    Зочин4 жил өмнө

    битгий гуцаарай, надаас татвар хураамж нэрээр орлогын маань 1/4-ийг хуу хамчихаж байгаа мөртлөө миний хүүхэд яагаад хүүхдийн мөнгө авах эрхгүй болох ёстой юм. Жонхуу чинь хөгшчүүлийг ялгаварласан та нар хүүхдүүдийг ялгаварлах нь МАНгаруудаа. хуучин зарчмаараа бүх хүүхдэд өгөх шийдвэр гаргаад шнэхээр авахгүй танай намын баячууд шиг хүмүүс нь авахгүй байг, миний хүүхэд мөнчигөрөөрөө зүтгэж талхны мөнгөө олж байгаа миний хүүхэд болж төрснийхөө төлөө ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй. би татвараа төлж чиний цалинг бүрдүүлж байхад чи муу ажил хийдэггүй архичдадаа хүүхдийн мөнгийг архины мөнгө болгож өгч байгаа нь зөв үү.