Д.Амарбаясгалан: Яамны ажилтнууд “Улны айлууд“ гэж хэлдэг эсэхэд шалгалт хийнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:amarbayasgalan/301350708_611501883695545_19762052110230777_n.jpg

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэн ядуу айл өрхийг “Улны айлууд" хэмээн тодорхойлсон. Тэрбээр ингэхдээ "Манай яамныхны нэрлэдгээр" хэмээн тодотгосон юм. Улмаар түүний эл үгэнд эгдүүцсэн иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар боллоо.

Тэгвэл үнэхээр ХНХ-ын яамныхан "Улны айлууд" хэмээн тодорхойлдог эсэх асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн албан хаагчид өөрсдийн хандлага, соёл, ухамсар зэрэг олон зүйлд анхааралтай хандах шаардлагатайг энэ үйлдэл тодотгон харуулж буй. Д.Сарангэрэл сайдын "Манай яамныхны нэрлэдгээр" гэж хэлсэн. Тиймээс дараагийн сайдыг томилогдтол миний бие тус яамыг хариуцан ажиллах хүний хувьд тус яаманд шалгалт оруулна. Бас нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийнэ" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЗГ ялангуяа Оюун-эрдэнэ өөрөө огцор, нөгөө их жагсдаг шудрага 5-ийн нэгямар ч албанд томилогдохгүй энэ тэр гэсэн хүн ийм хүнийг сайдаар гурав дахь удаагаа томилоод өөрөө 5000 төгрөгийн торгууль төлөх чадваргүй ядуу ард түмнээ 50 саяар торгох юм яриад энд тэндэхийн шарил хэсээд явж буй хүн Ерөнхий сайд байж таарахгүй ээ

  • З
    Зочин

    ард түмнээ доромжилдог хүн хогнуудыг илрүүлж олон нийтээс уучллалт гүйлгаж төрийн албанаас зайлуулахыг шаардаж байна.