Архангай аймгийн ИТХ шөнийн 02.15 цагт хуралдаж, Засаг даргаа огцруулахаар шийдвэрлэжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:arhangai aimag/309856857_2298615533653568_6292051092913193462_n (1).jpg

Архангай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан энэ сарын 29-н буюу өчигдөр 14.00 цагт товлогдсон ч Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсаар хуралдааныг өнгөрсөн шөнө 02.15 цагт 100 хувийн ирцтэйгээр эхлүүлжээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулах саналыг АН-ын 14 төлөөлөгч хуралдаанд оруулсан юм.

Тухайн санал төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжигдэж, Засаг даргыг огцруулахыг Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

legacy:arhangai aimag/04-56.jpg

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал