Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өсвөр насны охиныг “хүчирхийлж“ байгаа бичлэгээ зарна гэх зарыг шалгаж эхэлжээ
00

Нэгэн иргэн өнөөдөр фэйсбүүкийн "Ажилд авна, орно" гэх зарын группт "10 жилийн наймдугаар ангийн охинтой унтаж байгаа зураг бичлэгээ зарна. Хүчиндэж байгаа хэлбэрээр хийсэн бичлэг" хэмээжээ. Мөн утасныхаа дугаарыг нийтэлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг зар тавьсан асуудлыг ЭЦА-ынхан шалгаж байгаа" гэх тайлбарыг өглөө. Шалгалтын дараа бид эргэн мэдээлэх болно.



