Манай улс ОХУ-ын Роснефть компанитай 5 жилийн урт хугацааны гэрээгээ албан ёсоор үзэглэлээ

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Batnairamdal/батнайрамдал.jpg

Манай Улс ОХУ-тай тохиролцоонд хүрч хямдралтай үнээр шатахуун худалдан авахаар болсон. Тэгвэл өнөөдөр уг тохиролцоог албан ёсоор баталгаажуулж хоёр тал гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал "Монгол Улсын Ерөнхий Сайдын ОХУ-тай хийсэн хэлцлийн хүрээнд Роснефть компанитай ийнхүү 5 жилийн урт хугацааны гэрээгээ албан ёсоор үзэглэлээ.

Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савлагаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна." гэлээ.