Боловсролын зээлийн сангийн төсвөөс гадаадад суралцагсдын зээлд 10 тэрбум төгрөг хуваарилжээ

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:5 Шар/мөнгө.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын зээлийн санг өмнөх оноос 14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2023-оны төсөвт 93.0 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тухайлбал,

- Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр-24.3 тэрбум төгрөг

- Оюутны хөгжлийн зээл-21.8 тэрбум төгрөг

-Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг өрхөөс 3 хүүхэд нь зэрэг суралцдаг бол 1 хүүхдийн тэтгэлэгт-13.5 тэрбум төгрөг

- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг-10.5 тэрбум төгрөг

- Гадаадад суралцагсдын зээл-10.0 тэрбум төгрөг

- Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутаны тэтгэлэг-5.4 тэрбум төгрөг

- Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг-2.8 тэрбум төгрөг

- Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэг- 2.3 тэрбум төгрөг

- Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын замын зардлын хөнгөлөлт-1 тэрбум төгрөг

- Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монгол Улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын амжиргааны тэтгэлэг-0.6 тэрбум төгрөг тус тус байна.