ЭСЯ: Монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-ын цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:solongos/Screenshot 2022-10-16 215521.jpg

БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй цахим орчинд цацагдаад байна. Тэгвэл уг асуудалд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлжээ. ЭСЯ-наас "Олон нийтийн сүлжээгээр цацагдсан монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэгт тус Элчин сайдын яам анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна" хэмээлээ.