Х.Нямбаатар: Осол гаргасан Ч.Маралмааг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнөөдөр прокурорт хүргүүлнэ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Nyambaatar gishuun/нямбаатар.jpg

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр буюу 9 хоногийн өмнө "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ноцтой осол гарсан.

Тухайн автомашиныг жолоодож явсан иргэн Чингэсийн Маралмаа нь жолооч биш байсан нь батлагдсан. Тэгвэл осол гаргасан тухайн иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг өнөөдөр прокурорт хүргүүлж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Ч.Нямбаатар мэдээлэв.