Х.Нямбаатар: 2023 оны улсын төсөвтэй холбогдуулан АН-тай хамтарсан ажлын хэсэг байгуулна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/MPA PHOTO-2018-1200.jpg

Ардчилсан нам болон намын залуучуудын холбооноос 2023 оны улсын төсвийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн. Дөнгөж сая Засгийн газарт Ажлын хэсэг хамтарч байгуулах болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тодруулбал, АН-аас хүргүүлсэн шаардлагад дурдсан асуудлаар Ажлын хэсэг байгуулах замаар хамтран ажиллах нь зүйтэй гэж үзжээ.