Ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:HBhunii agentlag tailan/3.jpg

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХБХХЕГ, БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлтэй хамтран өнөөдөр /2022.03.22/ тус дүүргийн ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн ажилтнуудын оролцоог хангасан сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Тус сургалтын үйл ажиллагаанд ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, ХБХХЕГ-ын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, БЗД-ийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал эрхэлсэн дарга Ц.Алтанзагас болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сургалтыг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, салбар дундын уялдаа холбоо хангагдах юм.