ХБХХЕГ-ын ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:HBhunii agentlag tailan/8.jpg

ХБХХЕГ-ын захиргаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт энэ сарын 11-14-ний өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, сэтгэл зүйч, ӨЭМТ-ийн эмч, төрийн албан хаагчид нийт 280 гаруй хүнд ХБХХЕГ-ын танилцуулга, үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг БХГ-ын дарга У.Сосорбурам, ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, сэргээн засах үзлэг, зөвлөгөөг ХБХСЗХТ-ийн тасгийн эрхлэгч Б.Хандсүрэн, сэтгэл зүйч Г.Нямпагма нар өгч ажиллалаа. (Баян-Өлгий аймагт зохион байгуулсан арга хэмжээ Монгол болон Казак хэлээр явагдсан)

Уг арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээлтийн үг хэлж, ХБХХЕГ-ын нэрэмжит тугийг аялуулж, Ховд аймгийн Засаг дарга нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаярт хүлээлгэн өглөө.

Ажлын хэсэг Ховд аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцсанаас гадна тус аймагт хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авсан 3 иргэн, Баян-Өлгий аймагт санхүүгийн дэмжлэг авсан 10 иргэний төсөлтэй танилцсан юм. Мөн ХБХСЗХТ-ийн эмч нар хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, сэргээн засах үзлэг зөвлөгөөг нийт 110 гаруй хүүхдэд үзүүлсэн юм.