Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Улаанбаатар-Дорнод Хэрлэн, Дорнод Хэрлэн-Улаанбаатар чиглэлд өдөрт 3 цагаар тогтмол тээврийн хэрэгсэл үйлчлэхээр болжээ
00

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Улаанбаатар– Дорнод Хэрлэн, Дорнод.Хэрлэн – Улаанбаатар хот хоорондын чиглэлд 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өдөр бүр 08:00, 13:00, 18:00 цагуудад зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлж байна.
Зорчигч, үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.



