Улаанбаатарт -11 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/01/NewFolder/13.jpg

11-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.