ДОЛОО ХОНОГ: Гал түймрийн аюулаас 102 иргэн, 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2024/11/гал түймэр 2.jpg

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд гал түймрийн 30, аврах ажиллагааны 6, нийт 36 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилийн бүсээс 45 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 102 иргэнийг аварч, 10.6 тэрбум төгрөгний эд хөрөнгийг хамгаалж ажиллажээ.

Дуудлага мэдээллийг өмнөх оны 7 хоногтой харьцуулахад 30%-иар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.