Амгалан ДЦС-ын гуравдугаар зууханд цооролт үүсч, зарим хороодын халуун ус тасарчээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:крант/4248102_abbie-trayler-smith_dtats_water4jpg-water-tap_trans_nvbqzqnjv4bqv-q3xbmqs1izc5zs4zlzw1mtydbzzzodm0mnfrechtq-1.jpg

"Амгалан" ДЦС-ын гуравдугаар зуухны Экранд цооролт үүсжээ. Үүний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна.

Энэ талаар БЗД-ийн Хэвлэлийн албанаас "Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20.00 цаг гэхэд хэвийн болно" хэмээлээ.