ОБЕГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/1 (16).jpg

Ойрын хэдэн өдөр хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж УЦУОШГ-аас анхааруулж буй. Тиймээс,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.