Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар 2020 онд хийсэн ХБ-нд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 5 сек
70
legacy:b.enkhbayar gishuun/Тамга зурагны.jpg

Хөгжлийн банкны хянан шалгах хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар ажиллаж, Хөгжлийн банкийг харьяалж байх үедээ 2020 онд Сангийн яам, Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулж, Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох хууль хяналтын байгууллагад илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулаагүй эс үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Тэр АСЕМ-ийн автобусны нэгж үнэлгээг 44 сая төгрөгөөр бууруулж нийт дүнгээр 1.9 тэрбумаар үнэлгээг бууруулж санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Түүний томилсон Хөгжлийн банкны удирдлагууд өөрсдөдөө болон бусдад 290 сая төгрөгийн тэтгэмж олгосонд нь Аудитын байгууллага акт тавьсан ч хэрэгжүүлэхгүй байгаа. Түүнчлэн энэ асуудлаас булзаж УИХ-ын Түр хорооны сонсголд худлаа мэдээлэл өгсөн нь Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагын хэвлэл мэдээлэлд өгсөн байр суурь, Түр хороонд буй нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрчийн этгээд Түр хорооны сонсголд худал мэдээлэх нь хуулийн хариуцлагатай" хэмээлээ.

Ч.Хүрэлбаатар нь 2020 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулж, Ерөнхий сайд, хууль хяналтын байгууллага, Хөгжлийн банканд хүргүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Түүний томилсон баг өөртөө болон бусдад 290 сая төгрөг тэтгэмж өгсөн https://t.co/ExthpRnck5

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) February 11, 2023
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энхбаяр хуульч хувийн хонзонгоо эрх мэдэлдээ ашиглаад бна уу даа . МБанк СЯ хамтраад шалгалт хийсэн .. нөгөөх нь хамтраад дүгнээд Цагдаад өгсөн гэдэг... Олон хүнтэй баг оролцож шалгасан , дүгнэлтигаргаад цагдаад өгсөн , гэтэл заавал ЗГ- т танилцуулаагүй гэдгээр нь ганц Хүрэлбаатар луу дайрах нь Энхбаяр бас л албан тушаалтан хүн хувийн хонзонгоор ажил явуулдаг гэж харагдаж бна... Баттулгад арай өөр хандах нь итгэлийг алдагдуулав...

  • З
    Зочин

    МАН хулгайч, луйварчин, авилгачин, дээрэмчин, хууран мэхлэгчдийн ангийг бий болгоод байна. Ард түмэн УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл гэсэн ойлголтыг бүр мартжээ. Монголд мөнгийг тахин шүтсэн хязгааргүй шуналд автсан бүлэглэлүүд зохион байгуулалттай болж байна. Хулгайч авилгалчдад худалдагдсан түшмэлүүд, шүүгчид, прокурорууд, цагдаа бүхий шинэ төр засаг үүслээ. Тэд авилгачид хулгайчдыг хаацайлан албан тушаалд томилон гэмт хэргийн сүлжээг бий болгож байна. Үүний нэг жишээ Хүрэлбаатар

  • З
    Зочин

    Огцроход бэлэн болжээ. Өргөдлөө өгнө үү дэж

  • Ц
    Ц.Нямдорж яагаад гэдэг ойлголмжтой болж байна

    Зарим үед түр хороо ганц гишүүнтэй асуулт асуух юм ингэж дүгнэх хувь хүний зан төлөвшилтэй хүмүүс хоорондын харьцаагаа албан ажилтайгаа холбож байгаа илт харагдаж байна шүү Б.Энхбаяр гишүүнээ. Зарим үед хурлын гадуур маргаж байсан асуудалаа нотлох баримт болгочихсон ярих хуульч хүнд байж болохгүй. Б.Энхбаяр гишүүн буруу яриад байна шалгалт хийх ажлын төлөвлөгөөг Сангийн болон Монгол банкны удирдлагаа өөрсдөө батлаад тамгаа дарсан . Хийгдсэн шалгалтыг ийм олон бүрэлдхүүнтэй байхад нуун гэдэг ойлголт байхгүй

  • I
    Irgen

    Ene hurelbaatar ugaasaa no-toi. Sayhan uurlaad l yavd bsn, said bolonguutaa homsogoo zangidaj, homhiigoo zuuhaa bolison shde, kkk. Ugaasaa no toi hun dee.

  • З
    Зочин

    Дархлагдсан хулгайчийг шоронд. Ийм дархлагдсан хулгайчууд эдийн засгийн гэмт хэргийг хянаж улс төрийн үйл явцад нөлөөлж шантаажлан албан тушаал авдаг. Шалгалтын материалыг шантаажлах, дарамтлах арга хэрэгсэл болгождээ. Жинхэнэ мэргэшсэн хулгайч.

  • З
    Зочин

    Haltar saidiin naiz dashdorjiin enhjargal ulaan yanhan