Лифтэнд бусдыг бүлэглэж зодсон охидын машин болон гэрийн хаягийг олж тогтоожээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:TSEG/hulgai/339926931_603004731854830_4830398472633471018_n.jpg

"Лифтэнд олуулаа суулаа" гэж хэлсний төлөө нэгэн эмэгтэй бүлэг охидод зодууллаа хэмээн бичлэгээ цахим орчинд нийтэлсэн. Тэгвэл уг асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023.04.08-ны өдрийн 10.36 минутанд “Лифтэнд олуулаа суулаа” хэмээн шаардлага тавьсны төлөө намайг зодлоо гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У ливтэнд олуулаа суулаа гэж шаардлага тавихад 3-4 охидууд бүлэглэн бие эрх чөлөөнд нь халдаж, зугтсаныг СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилон холбогдогч нарыг эрэн сурвалжилж байна. Одоогоор холбогдогч охидын машин болон гэрийн хаягийг олж тогтоосон" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ гүзээтэй цэнхэр футболктой новш юу вэ салгаж болдоггүй юм уу эрийн оронцог оо муу бандиа

  • М
    мөнхөө

    энэ цэнхэр футболкатай залуу ч дэ эр хүн биш болжээ дэ!

  • Х
    хүннү

    Хотын соёл гэдэг юм, “хотын хөдөө”-рүү нэг иймэрхүү байгаа юм байна.