Барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завдсан 27 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tseg/339051560_239462921974002_2795283554550222526_n.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгахад, Тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоосон бөгөөд одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч алба хаагч ярилцлага хийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон аж.

legacy:tseg/338907948_3357254817859177_2680762453057843989_n.jpg