Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Таван ханатай гэр шатаж, нэг хүн амь насаа алджээ
00

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 21:17 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж, нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.



