Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ: Албан хаагчдыг албан тушаал бууруулахгүй гэрийнх нь ойролцоо газарт ШИЛЖҮҮЛЭН томилж ажиллуулахыг зөвлөв
10

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос дараах зөвлөмжийг гаргажээ.
Тус зөвлөмжид,
Ажилтны цалинг бууруулахгүйгээр долоо хоногийн нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах
Албан хаагчдыг албан тушаал бууруулахгүй гэрийнх нь ойролцоо газарт ШИЛЖҮҮЛЭН томилж ажиллуулахыг зөвлөв
"Цаг товлож цахимаар уулзъя" арга хэмжээг зохион байгуулах
Нэг чиглэлд явдаг ажилчдад машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг зүйл заалтуудыг тусгаж өгсөн байна.



