“Эрдэнэт“ үйлдвэрээс 30 машин хураан авчээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:erdenet uildver/279925555_571920160898356_888634731375963625_n.jpg
legacy:erdenet uildver/зураг11 - 2022-03-02T175952.901.jpg

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төрийн алба болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах зорилгоор тухайн аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байсан автомашиныг багасгах бодлого хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас 30 орчим автомашин хураан авсан гэдгээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэллээ.

"Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар хураалгах машиныхаа жагсаалтыг өөрсдөө гаргаж өгчээ. Гэвч тус аймгаас сонгогдсон Д.Батлут гишүүн "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас автомашин хураан авахдаа тус газрыг хамгаалж байгаа дотоодын цэргийн ашиглаж байсан автомашиныг хураасан нь буруу хэмээн буцааж олгуулах хүсэлт тавьжээ.