ЕРӨНХИЙ САЙД: Намууд зарчмаасаа ухарч байгаа бол ҮХНӨ-ийг заавал явуулах албагүй. Бүлгээр дахиж нухацтай хэлэлцье

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 15 сек
80
legacy:oyunerdene ailchlal/said.png

Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж, төсөв болон бондын эргэн төлөлттэй холбоотой хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл үүнээс гадна ҮХНӨ-ийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Засгийн газрын зүгээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд ҮХНӨ-ийн төслийг бэлтгэсэн бөгөөд олон нийт болон яамдуудаас санал авах ажил 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газраас бэлтгэсэн ҮХНӨ-ийн төслийг өөрчлөхгүйгээр оруулж ирэх. Улмаар дараагийн МАН-ын бүлгийн хурлаар оруулж дахин нухацтай хэлэлцэхээр тогтсон байна. Учир нь Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ын, бүлэг нь ҮХНӨ-ийн асуудлаар тохирсон тохироо, зарчмаасаа ухарсан гэдэг асуудал яригдсан гэнэ. Тиймээс ҮХНӨ-ийг бүх намууд санал нэгтэйгээр хийх ёстой тул дахин намуудын саналыг маш сайн авч зөвшилцлийн хүрээнд хийхээр талаар яригджээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ АН зэрэг намууд дэмжихгүй бол ҮХНӨ-ийн заавал явуулах гээд хүчлэх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийн төсөл дээр намууд зарчмын хувьд яаралтай ойлголцохгүй бол ҮХНӨa-ийг явуулах хугацаа хязгаарлагдмал болох аюултай. Учир нь ҮХНӨ-ийн төслийг УИХ хүлээн авч хэлэлцэж эхэлсэн нөхцөлд заавал 45 хоногийн турш тасралтгүй хэлэлцэх хуультай. Мөн УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө ҮХНӨ-ийг одоогийн парламент ярих эрхтэй бөгөөд сонгуулийн хууль, намын хуулиас эхлээд маш олон томоохон хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй юм. Тиймээс ирэх долоо хоногтоо багтааж ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барих нэн шаардлагатай байгаа юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    ҮХНӨ-р 76-г 152 болгох юм байна. Гол асуудал нь энэ. Хэрэв 152 нь батлагдвал үүний 76 нь ИХ-жагсаалатаар орж ирэх юм байна. Үүнийг АН их л уриалагахан хүлээж авч байна. Яагаад гэхээр тэднийг сонгогчид хүлээж авахгүй болсон. Яг үүнтэй адил зүйл МАН-д 2024 оны сонгуулиар тохиолдно. Энэ бол баталгаатай. Нэг үгээр сонгогчидод гологдогсод жагсаалтаар орно. Нэгэнт ард түмэнд гологдсон хүмүүс ИХ-ороод юу хийх нь тодорхой. Тэд улс орныг бодохгүй цөлмөнө. Одоо байгаа 76 чинь ихдээд байна. Ер нь эд нар юу хийдэг юм? Байнга л идсэн уусан, хүүхэндсэн, албан тушаалаа ашгилсан гэж хэл ам дагуулсан юмнууд байдаг. За олон хүүхэн бүүр ч хэрэггүй шүү Булгантуяа шиг байдаг бол ч яахав 10-ын дотор байж болох юм.

  • З
    Зочин

    Намууд гэгч бүлгэлсэн хулгайч нараас юу асуудаг юм бэ Энэ хууль улс орон ард түмэнд хэрэглэгддэг юм ард түмнийхээ санал асуулгаар шийдвэрээ гаргаач

  • З
    Зочин

    Сонгуулийн тухай хууль, намуудын тухай хуулиар батлавал болоо. ҮХНӨ хийх хэрэггүй шүүдээ. Оюун Эрдэнэ ээ. Өөр шийдэх ард түмний аж амьдрал, улс орны нийгэм эдийн засгийн маш олон асуудал асуудал байна шүү дээ

  • З
    Зочин

    76 өөр тоо байхгүй .

  • З
    Зочин

    Манай намбг самарч ханасан бол миний хүү тэр амерктаа буц

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүдийн тоог цөөрүүлэх ёстой байтал юун 152 болгох вэ? Авилгалчдын тоог 2 дахин нэмээд байдал улам муудна. Нэг хүчиндэгч Анандбазар байсан бол хоёр болно. 7 нүүрсчин байсан бол 14 болно. ҮХНӨ-ийг болио. Ард түмэн босно шүү.

  • З
    Заль

    ҮХНӨ бол 2024 оны УИХ ын сонгуульд МАН олонх болох заль

  • З
    Зочин

    30 настайдаа хотод орж ирээд хаан болсон гэлүү