Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн дарга асан Л.Цэнгүүнжав БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д сурчээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:bzs zeeldegch/346155131_588421276422873_5124653676868828287_n.jpg

БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.

Тухайлбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн дарга асан, МАН-ын Хяналтын хорооны гишүүн Л.Цэнгүүнжав БЗС-гаас 2016 онд 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд сурчээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм .