З.Энхболд: АН-ын даргаас саналаараа огцорсон нь дээр Лу.Гантөмөр өө. Сонгуулийн өмнө мэдсэн нь сайн болж

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
40
legacy:z enhbold/энхболд з.jpg

АН-ын дарга Лу.Гантөмөр 2016 онд БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өөрийн охин болох Г.Хуландаа сургалтын төлбөрийн санхүүжилт олгох тушаалыг гаргаж байсан талаарх баримт дэлгэгдээд буй билээ.

Тодруулбал Лу.Гантөмөр 2016 онд сайдаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө гадаадын их, дээд сургуульд суралцахаар болсон гурван суралцагчид БЗС-гаас санхүүжилт олгох тушаалыг гаргасан байхаас түүний нэг нь өөрийн том охин болох Хулангийнхаа сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийн санхүүжилт олгох тушаалыг Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэнд даалгаж байжээ.

Уг мэдээлэл нийтлэгдсэний дараа УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан АН-ын дарга Лу.Гантөмөрт хандан "Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болж. 180000 гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй" хэмээжээ.

legacy:Batnairamdal/download.png
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ulaan mahnii heregtei lalar

  • Х
    хүннү

    Лу ч огцорхоос өөр замгүй боллоо. Охин нь “ монгол өглөө босох шаардлагагүй” гэж томорсон гээ биз дээ. Монголчууд өглөө эртлэн босож ажил сургуульдаа явж мөнгө олдог. Эдний охин шиг улсын мөнгөөр туйлдаг хүнд өглөө босох ямар хэрэгтэй гэж? Хөнжлөөсөө гараа гаргаад л доллар атгадаг хүнд. Ингэж удаан “жаргахгүйээ” хөө, одоо сарвайсан газраасаа авч байсан мөнгөө төл. Тэр мөнгөөр чинь би хүүхдээ сургах гэсэн юм!!! шалгуурт нь тэнцсэн ч төлбөр олдохгүй байна.

  • З
    Зочин

    Лу.Гантөмөр сайд байхдаа 17 настай охиныг өөрийнх нь амраг болбол БЗС-аас зээл авч өгнө гэсэн. МАН-аас С.Баяр, АН-аас Лу.Гантөмөр нар шар сэмжилсэн сексийн гаж донтнууд юм даа.

  • З
    Зочин

    цэвэр НЬ ЭНХБОЛД БИЗ ДЭЭ