ЭСЯ: БНАСАУ-аас пуужин харвасантай холбогдуулан иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06.41 цагт анхааруулгыг ЦУЦАЛСАН

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:Tovchoo/5e54c97de637e.jpg

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харважээ. Тиймээс БНСУ-ын Төрийн захиргааны яамнаас иргэдийг ойрхон хоргодох байрандаа орохыг анхааруулж дохиолол дуугаргасан юм. Гэвч уг анхааруулгыг цуцалсан байна.

Энэ талаар БНСУ-д суух Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06:29 цагт БНАСАУ өмнө зүгт сансрын пуужин харвасантай холбогдуулан Сөүл хот болон Пэгрён-ду орчимд пуужингийн хэлтэрхий унах магадлалтай гэж үзэн иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06:41 цагт анхааруулгыг цуцлав. Иймд сургууль, албан газрууд хэвийн ажиллана.

ЭСЯ-аас холбогдох байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах тул Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байна уу" хэмээжээ.