Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:tailand nisleg/351453768_206162625682846_6192534344933574897_n.jpg

Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс /2023.06.04/ эхлүүлжээ. Тодруулбал, Тайландын "ThaiVietJet" компани нь 165 хүний суудалтай "Airbus A-321" маркийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх юм байна.

Монголын "МИАТ" компани нь Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол "ThaiVietJet" компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой болж байгаа аж.