Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Түүхийн шалгалтад улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авчээ
00

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн. Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1214 төгсөгч шалгалт өгснөөс ганцхан сурагч 800 оноо авсан нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэтуул аж.
Тэрбээр 2023 онд зохион байгуулагдсан Түүхийн улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж байсан оюунлаг сурагч гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолжээ.



