Г.Занданшатар: Айлчлалын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн тасарч болзошгүй байсныг зохицуулж, тогтвортой нийлүүлэхээр боллоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/327а/занд4124.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгч байна.