АНУ: Нислэгийн хоригийг цуцалжээ

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа өнөөдөр агаарын хөдөлгөөний удирдлагын холбооны системд доголдол гарсны улмаас улсын хэмжээнд нислэг хөөрөхийг түр зогсоогоод байсан. Тэгвэл эл шийдвэрийг цуцалж, нислэгийн хөдөлгөөнийг сэргээсэн байна.
Энэхүү доголдлын улмаас АНУ-ын хэмжээнд 15 мянга орчим нислэг саатсан байна. Нислэгийн сааталтай холбоотойгоор төмөр замын зорчигч тээврийн “Amtrak” компанийн үйлчилгээний эрэлт мөн нэмэгджээ.
Нислэгийн хөдөлгөөн сэргэсэн хэдий ч агаарын тээврийн үйл ажиллагаа бүрэн хэвийн болох хүртэл саатал үргэлжилж болзошгүй тул АНУ-д агаарын тээврээр зорчихоор төлөвлөж буй иргэд нислэгийн хуваарь, өөрчлөлтийн мэдээллээ холбогдох агаарын тээврийн компаниас урьдчилан шалгаж, аяллаа зохицуулахыг зөвлөж байна.


